Эрдэм шинжилгээний өгүүллийн өнөөгийн байдалд хийсэн судалгаа

Илтгэсэн хурлын нэр: Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулахад тулгамдаж буй зарим асуудал

Илтгэгч:  Ц.Цэцэгсүрэн

Хамтран илтгэгч: [О.АЛТАНГЭРЭЛ:A.ED10],[Ц.Цэцэгсүрэн:E.MT69],[Т.Уранчимэг:M.EC05]

Илтгэсэн огноо: 2016-06-08

Илтгэлийн хураангуй: Эрдэм шинжилгээний өгүүлэл нь судлаачийн идэвхтэй ажиллагаа, судалгааны ажлын түвшин, чанар чансааны нэг үзүүлэлт бөгөөд эрдэмтэн, судлаачид өөрийн орны төдийгүй, олон улёын оюуны бүтээлийн хэрэглээний эргэлтэд бүтээлээ оруулж, тэнд өөрийн байр сууриа тодорхойлоход эрдэм шинжилгээний өгүүллийн чанарын чанарыг өндөр түвшинд хүргэх шаардлага тавигдаж байна. Түүнчлэн эрдэмтэн судлаачдаас олон улсын инпакт фактор бүхий сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх хүрээ, энэ талын сонирхол, эрэлт хэрэгцээ өргөжиж байна. Энэ шаардлагатай уялдаж манай улсын эрдэмтэн судлаачдын бүтээн туурвисан эрдэм шинжилгээний өгүүллийн чанарын өнөөгийн түвшинг тодорхойлох нь нэн тэргүүний асуудал юм. Энэ зорилгоор судалгааны өгүүллийн бүтцийн стандарт элементийг шалгуур болгон байгаль, нийгэм, хөдөө аж ахуй, анагаах, техникийн шинжлэх ухааны салбар бүрээс сүүлийн 5 жилд мэргэжлийн сэтгүүлд нийтлэгдсэн 50 өгүүллийг санамсаргүй түүврээр сонгож контент анализ, экспертийн үнэлгээний аргаар судлав. 

Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг:

Илтгэл нэмсэн: Ц.Цэцэгсүрэн

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019