Цахилгаан тоолуурын мэдээлэл цуглуулах, протокол хөрвүүлэх төхөөрөмжийн техник хангамжийн судалгаа

Илтгэсэн хурлын нэр: ШУТИС-н профессор, багш нарын "Эрдмийн чуулган-2019"

Илтгэгч:  Б.Бат-эрдэнэ

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2019-02-18

Илтгэлийн хураангуй:

Эрчим хүчний тоолуурын нэгдсэн систем нь эрчим хүчний үйлдвэрлэгч, дамжуулах, түгээх компаниудын хувьд чухал байдаг. Тоолуурын нэгдсэн систем нь эрчим хүчний зах зээлд оролцогч талуудын харилцааг зохицуулж, тэдгээрийн хооронд энергийн урсгалын тооцоог хийх, арилжааг удирдан зохион байгуулах үндсэн бааз нь болдог. Манай орны хувьд тоолуурын нэгдсэн систем байдаг боловч олон төрлийн тоолуурууд, тэдгээрийн протоколуудыг хэрэглэдэг. Үүнтэй уялдан тоолууруудын хооронд мэдээлэл цуглуулах техник хангамжууд, протоколуудыг нэгдсэн стандартад шилжүүлэх шаардлага урган гардаг. Энэхүү судалгааны ажлаар тоолуурын нэгдсэн системд ашиглагдах протокол хөрвүүлэх төхөөрөмжийн техник хангамж, програмчлалын боломжийг харуулахыг зорьсон. Уг өгүүлэлд техник хангамжийн бүтэц, схем боловсруулалт, протокол хөрвүүлэх програмын алгоритм, зарим нэг туршилтын үр дүнгүүдийг харуулсан. Мөн түүнчлэн техник хангамжийн боловсруулалтыг гүйцэтгэхдээ PSoC архитектур дээр үндэслэгдсэн микроконтроллёрын системийг хэрэглэсэн нь онцлог болсон.

Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #тоолуурын хяналт удирдлагын систем #AMR(automatic meter reading) #PSoC (Programmable System on Chip) #embedded system #Протокол хөрвүүлэгч

Илтгэл нэмсэн: Б.Бат-эрдэнэ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019