Курс дипломын төсөл гүйцэтгэх аргачилсан удирдамж

Зохиогч:  М.Баттулга

Хамтран зохиогч: [Ж.Арслан:M.AU08],[Б.Мандах:M.AU02]

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар:

Энэхүү гарын авлагад курс болон дипломын төслийг гүйцэтгэхэд тавигдах шаардлага, гүйцэтгэх явцад тавигдах хяналт, үзлэг шалгалт, төслийн бичиглэл, зураг схемийн стандарт, хамгаалалтын талаар зохих заавар, зааварчилгааг хэсэгчлэн өгсөн болно. Курс болон дипломын төслийг гүйцэтгэх дарааллыг алгоритм ба бүтцийн схемээр харуулж зарим заалтуудад тайлбар хийсэн. Зарим нэг судалгаа шинжилгээний хандлагатай сэдвүүдийг бодит амьдрал дээр ашиглаж байгаа станцуудын хүчин чадлыг өргөтгөх, цахилгаан шугам сүлжээний схемд өөрчлөлт хийх, реле хамгаалалт, автоматикийн элементийн баазыг шинэчлэх, тоон системийн төхөөрөмжөөр солих, тавил, тооцоог шинэ нөхцөлтэй уялдуулан өөрчлөх зэрэг бололцоотой хувилбаруудаар авч үзэх боломжийг олгосон.

Хэвлүүлсэн газар: Удам соёл ХХК

Хэвлүүлсэн огноо: 2019/04/01

Хуудасний тоо: 344

Түлхүүр үг: #диплом #курс


Бүтээл нэмсэн:М.Баттулга

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019